Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой жил бүр 16-н нас хүрсэн сурагчдад иргэний үнэмлэх гардуулдаг уламжлалтай.
Өчигдөр Дархан-Уул аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Энхбат, ГБХЗХГ-ын мэргэжилтнүүд 16-н нас хүрсэн сурагчдын төлөөлөл болсон 20-н сурагчдад иргэний үнэмлэх гардууллаа. Аймгийн хэмжээнд энэ жил 16 нас хүрсэн 200 хүүхэд байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )