Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргаар Баасангийн Иш-Ёндон, ИТХ-ын даргаар Пүрэвсүрэнгийн Цолмонбаатар нарыг томиллоо. 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр МАН олонхийг бүрдүүлсэн бөгөөд удирдлагын шинэ баг залуу боловсон хүчнээр багаа бүрдүүлж, өөрчлөлт шинэчлэлтийг хийхээр төлөвлөж байна.
Дэлгэрцогт сумын МАН-ын хороо нь мөрийн хөтөлбөртөө сумандаа цэвэр, бохир усны сүлжээнд холбох, шинээр халуун усны газар барих, цөөн малтай айлыг малжуулах хөтөлбөрт хамруулах, төрийн албан хаагчдын байрыг шинээр барих гэх мэт тулгамдаж байгаа асуудлыг шийвдэрлэх арга замуудыг тусгасан юм.
Дэлгэрцогт сумын шинэ удирдлагууд хамгийн түрүүнд цэвэр бохир усны системийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Төрийн албан хаагч л гэх юмаа хувийн хэвшил чинь энэ улсын ихэнх иргэдийг тэр дундаа ядарсан иргэдийг чинь хоолтой түлштэй дулаан хуюцастай явуулж та нарын чирж чапахгүй байгаа хэсгийг чирсээр явааг өнөөг хүртэл мэддэг хүн бна уу төрийн албанд ажиллагсдыг байртай болгоно тэтгэлэг өгнө гээд л рекламдаад байхаар наадруу чинь хахуул өгөөд орох хүсэлтэй хүмүүс дүүрэн болчоод бна тэд хийсэн ажлынхаа хөлёийг цалингаараа аваа л бгаа биз дээ