Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах талаар Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны штабын дарга Д.Очирбат болон яамны газар хэлтсийн дарга мэргэжилтнүүд 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Нэгдсэн эмнэлгийн дарга нартай холбогдон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар цахим хурлыг хийлээ.
Энэхүү хуралд Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Энхсайхан мэдээлэл өгч, Дэрэн, Дэлгэрхангай, Баянжаргалан, Говь-Угтаал, Хулд, Өлзийт сумдын Эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн авто машинуудад парк шинэчлэлт хийх шаардлагатай байгаа тухай дахин хүсэлт тавьсаны дагуу улсын онцгой комиссын шугамаар Дэлгэрхангай сумын ЭМТ-ийн түргэн тусламжийн автомашинд парк шинэчлэлт хийгдэхээр боллоо.
Мөн хурлын үеэр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, өвөлжилтийн бэлэн байдлыг хангах талаар үүрэг даалгавар өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )