Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил энэ удаа Монгол Улсын хамгийн олон хүн амтай, манай аймгийн хамгийн том сум болох Мандал суманд ажиллаж, өвөлжилтийн байдал, тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа төр төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан холбогдох арга хэмжээг авч байна.
Аймгийн даргатай хамт тус сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид, Мандал сумын ИТХ-ын дарга болон тэргүүлэгчид явж байгаа юм. Сумын хүн эмнэлэг, сургууль, ахмадын сувилал, спортын ордон, мөнгөн хараа чуулгын үйл ажиллагаатай танилцах үеэрээ гүйцэтгэл удаашралтай байгаа зарим ажлыг яаралтай хийж гүйцэтгэхийг сумын ИТХ-ын дарга Б.Ганболд, Засаг дарга Н.Лхагвадорж нарт үүрэг болголоо.
Мөн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хамгийн ихээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр болж, 3-р сургуулийн сурагчдын тулгамдсан асуудал болох үдийн цай хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэлээ.
О.Туяа
Сэтгэгдэл ( 0 )