Мандал суманд “Хүүхэд хүргэлт”-ийн үйлчилгээг нэвтрүүлжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 27

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ, дохиолол, харуул хамгаалалтын үйлчилгээ эрхэлдэг “Бүрэн цэнгэл” ХХК-тай хамтран ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд “Хүүхэд хүргэлт”-ийн үйлчилгээг эхлүүлсэн байна. Тус сумын ЗДТГ-аас нийтийн тээврийн үйлчилгээнд явах автобусыг гаргаж өгсөн бөгөөд энэ сарын 18-наас 1 дүгээр сургуулийн хүүхдүүдийг гэрт нь хүргэж эхлээд байгаа ажээ. Сумын 2, 3 дугаар сургуулиас ирсэн хүсэлтийн дагуу тун удахгүй эдгээр сургуулийн бага ангийн сурагчид "Хүүхэд хүргэх" үйлчилгээг авах боломжтой болох гэнэ.


Энэхүү үйлчилгээнд хамрагдахын тулд эцэг эх, компани, багш нар гурвалсан гэрээ байгуулах ёстой. Түүнчлэн хүүхдийг өглөө гэрийнх нь үүднээс сургууль, орой сургуулиас гэр хүргэх үйлчилгээг үзүүлж, өдөрт 2 удаа хүүхдийг зөөвөрлөхөд 50000, 1 удаа бол 25000, нэг гэрийн 2 болон түүнээс дээш хүүхдийн төлбөрийг 30 хувь хөнгөлж үйлчлэх аж.

Дашрамд өгүүлэхэд хүүхдийн автобусанд жолоочоос гадна хүүхдийг сургууль руу, гэр лүү нь оруулж өгөх үүрэг бүхий хөтөч багш ажиллах юм байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уянга(202.70.46.219) 2016 оны 12 сарын 02

Нэгэнт засгаас унааг нь гаргасан байхад юун тэнгэрийн үнэ вэ. Ядарсан иргэдээ бодооч.2 дахин хямд бол болж байна.

0  |  0
eberel(27.123.214.114) 2016 оны 11 сарын 28

sariin tulbur ymu sarixch bsan jxan vnetei ymaa jxan xymdruul Xvrgvvlmeerl bnada

0  |  0
dorjhand(112.72.11.111) 2016 оны 11 сарын 27

Saihan uilchilgee ba

0  |  0
Top