Баррель нефтийн үнэ 100$ хүрч, хөрөнгийн зах зээл дампуурлын ирмэгт очно гэж Данийн “Saxo Bank” таамаглалаа. Тус судалгааны хүрээлэн жил бүрийн сүүлчээр ирэх жилийн өнгийг шинжсэн таамаглал гаргадаг уламжлалтай. Эдгээр таамаг биелэх магадлал өндөр байдаг учир тодорхой хэмжээний итгэл үнэмшил төрүүлдэг болоод байгаа юм. Тэгвэл 2017 онд дэлхийн эдийн засагт болох үйл явцууды таамаглалыг шинжээчид “Цочирдом” гэж нэрлэж байна. Цочирдом гэдэг нь “сайн, эсвэл маш муу” гэдэгтээ биш, харин санаанд оромгүй, буюу одоо энэ цаг үеэс харахад биелэх магадлал бага юм шиг нөхцөл байдлыг “биелнэ” гэж үзсэнд юм хэмээн таамагтай танилцсан шинжээчид тэмдэглэжээ. Энэ таамаг биелсэн тохиолдолд дэлхийн эдийн засагт маш том өөрчлөлт гарч, манай улсад ч нөлөөлөл ирэх нь гарцаагүй юм.
Нефтийн ханш 100 ам.доллар болно
Ираны экспортын нөлөөгөөр газрын тосны үнэ 2017 оны эхэнд шалдаа бууж, 2009 оны хэмжээнд дөхөж очно. Энэ нь ОПЕК-ийн гишүүн орнуудад “шийдвэртэй арга хэмжээ авах” сэдэл төрүүлснээр Иранаас бусад 12 гишүүн улс бүгд экспортоо багасгах шийдвэр гаргана. Газрын тос олборлогч Ойрхи Дорнодод үүссэн улс төрийн тогтворгүй байдал үнийн өсөлтөд мөн нөлөөлснөөр үнэ түргэн зуур “өндийж” 100 ам.долларт дөхөж очих гэнэ. Гэхдээ энэ нь түр зуурынх байх бөгөөд цаашдаа 50-70 ам.долларт хэлбэлзэнэ гэж үзжээ.
Рублийн ханш 20 хувиар чангарна
Газрын тосны үнийн уналттай холбоотойгоор ОХУ-ын валютын ханшинд сөргөөр нөлөөлнө. Гэвч жилийн хоёрдугаар хагасч газрын тосны үнэ сэргэснээр рублийн ханшид эергээр нөлөөлөх аж. Бие, биедээ хориг тавих нь бүгдэд хохиролтой гэдгийг ухаарсан ОХУ-Барууны орнууд хэлэлцээрийн ширээнд сууж, зарим нааштай үр дүнд үрнэ. Ингэснээр рублийн ханш оны эцэс гэхэд одоогийнхоосоо 20 хувиар чангарах гэнэ.
Ам.долларын ханшийн чангарал АНУ-ын томоохон компаниудын ашгийг багасгасгаж буй. Мөн ам.долларын нөлөө ихтэй, ам.доллараар зээл авсан жижиг улсуудад дарамт авч ирнэ.
Ядуус баяжина
Баялгийн тэгш бус хуваарилалт баян, хоосны зөрүүг улам ихэсгэж байгаа билээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хийсэн судалгаагаар, өнөөдөр Европын холбооны улсуудад 123 сая хүн ядуурлын ирмэг дээр аж төрж байгаа аж. Энэ нь бүх хүн амынх нь 25 хувь гэсэн үг билээ. Энэ нь цаашдаа тогтворгүй байдал үүсгэж мэдэх учраас Европын холбооны удирдагчид ажил эрхэлдэг, эрхэлдэггүйгээс нь үл шалтгаалан орлогыг нь нэмэгдүүлж, тэгш байдлыг бага ч гэсэн хангах гэж оролдох юм байна. Ингэснээр нийгмийн доод давхаргынханд төлөвлөгдөөгүй орлого орж ирэх үүдийг нээнэ.
Эль Ниньо ургац багасахыг зааж байна
Эль Ниньо гэдэг нь Номхон далайн гадаргын урсгалыг хэлдэг бөгөөд энэ усны температур, урсгалын хурд нь дэлхийн уур амьсгалд хамгийн ихээр нөлөөлдөг юм байна. Таамаглалд бичсэнээр, энэ жил Эль Ниньогийн урсгал бүх цаг үеийн хамгийн ширүүн байх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Зүүн Азийн орнууд, Австралийг гадаргын усны гачигдалд орууулж, ган гачиг нүүрлүүлэх нигууртай ажээ. Дэлхийн ургацын ихэнхийг хураадаг дээрх бүс нутагт ган болсноор ургац багасч, үнэ өсөх нь гарцаагүй юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
МАНАЙД ЭСРЭГЭЭРЭЭ БАЯЧУУД УЛАМ БАЯЖИЖ ЯДУУЧУУД УЛАМ ЯДУУРНА