“Дархан миний хот-2016” спортын анхдугаар наадам болж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 28

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Биеийн тамир спортын газар хамтран аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн дунд “Дархан-Миний хот 2016” спортын анхдугаар наадмыг спортын ордонд зохион байгуулж байна. 

Аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчид гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, даам, биллиард гэсэн спортын зургаан төрлөөр өрсөлдөн хурд хүч, авьяас чадвараа сорих юм. 

Анхдугаар наадмыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр “Ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдон ажиллаж буй аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн хамтын ажиллагаа, нэгдмэл байдлаас орон нутгийн цаашдын хөгжил дэвшил шууд хамааралтай. Энэхүү спортын нөхөрсөг тэмцээн нь Дархан-Уул аймгийн нийт Төлөөлөгчид бие биетэйгээ танилцах, цаашид нэг баг, хамт олон болж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм” хэмээн онцолсон юм. 


Мөн нээлтийн үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат “Аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн дунд спортын бага наадмыг уламжлал хэлбэрээр тогтмол зохион байгуулах болно” гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top