Дундговийн 50 сурагч ”Иргэний андгай” өргөлөө

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 28

Монгол Улсыг тунхагласны 92 жилийн ойг угтан Дундговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 16 нас хүрсэн сурагчдын төлөөлөл Монгол Улсын “Иргэний андгай”-гаа өргөлөө.

Залуу хойч үед эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх орноороо бахархах, үүрэг хариуцлагаа ухамсарлах, эх орондоо хэрэгтэй иргэн байх үзлийг төлөвшүүлэх зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулдаг байна. Энэ удаагийн Иргэний андгай өргөх ёслолд 50 сурагч оролцсон бөгөөд мэдлэг боловсролтой, энэрэнгүй, иргэний үүргээ биелүүлдэг журамт иргэн байхаа андгайллаа.

Андгай өргөх ёслолыг ЗДТГазар, Хууль зүйн хэлтэс, ГБХЗХГ, Улсын бүртгэлийн хэлтэс,ТТХТ-тай хамтран зохион байгуулсан юм. 

Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top