Хятад жолоочийн буруугаас болж, Монголын нэг иргэн нас баржээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 28

Энэ оны зургаадугаар сард Дорнод аймагтай хил залгаа оршдог БНХАУ-ын ӨМӨЗО-ы "Шинэ барга баруун хошуун"-ы төв Алтан-Эмээлээс Манжуур хотын чиглэлд Дашмаг тосгоны ойролцоох зам дээр осол гарч хоёр хүний амь нас эрсэдсэн билээ. Тус хэргийн шүүх хурал ӨМӨЗО-ны "Шинэ Барга баруун хошуун"-д энэ сарын 22-нд болжээ.

Хэдийгээр шүүх хурал болсон ч хариу нь 10 хоногийн дараа гарахаар болсон байна. Уг хэргийн хохирогчоор Монгол Улсын иргэн Э-гийн ар гэрийнхэн очоод иржээ. Хэргийг нэг мөр шийдээгүйд тэд сэтгэл дундуур байгаа тухайгаа ярьж байна. Энэ ослын улмаас Монгол Улсын нэг иргэн, БНХАУ-ын нэг иргэн нас барсан юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар манай монгол иргэд Истана машинтай явж байтал Хятадын дугаартай жийп машин гэнэтхэн урсгал сөрж орж ирээд мөргөсөн аж. Монгол иргэдийг мөргөсөн Хятад жолооч нас барсан учир хэрэг хариуцах эзэнгүй болоод байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.31.126) 2016 оны 11 сарын 29

Хятад жолооч нь үхсэн нь үнэн юм уу яг шарилыг нь харсан хүн байгаа юм уу

0  |  0
Шоргоолж идэштэн(203.91.115.39) 2016 оны 11 сарын 28

Хятадын замд маш их осол гарч байх юм.Новшийн хужаанууд хоорондоо мергелд

0  |  0
Top