Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн (ХБХ) саадгүй зорчих нөхцөлийг хангах асуудлыг 2016 онд батлагдсан ХБХ-ийн Эрхийн тухай хуулийн 3-р бүлэгт тусгайлан заасан төдийгүй Хот байгуулалтын тухай хуулийн 20 зүйл, Барилгын тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд тусган хэрэгжүүлж байна.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны шаардлагад нийцсэн зураг төсөл зохиох дүрэм”, “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин. Үндсэн шаардлага MNS 6055: 2009”, Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар. MNS 6056:2009, Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам.
Техникийн шаардлага. MNS5682-2006, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон зайн төлөвлөлт” барилгын дүрэм, “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” (БНбД 30.01.04), “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД, “Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлт” (БД 31-111-11), “Эмнэлэгийн барилга” БД 31-115-11, “Авто зогсоол” БНбД 21-05-10 зэрэг 10 гаруй норм, дүрэм, стандартад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, шаардлагуудыг тусган барилга байгууламжийн зураг төсөлд улсын экспертиз хийх замаар хянан мөрдүүлж байна.
Гэсэн хэдий ч ХБХ, өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн ээжүүд, сул биетэйхүмүүс гэх мэт бүх насны иргэдийн саадгүй нэвтрэх, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн норм, дүрэм, стандартын шаардлагад нийцсэн хүртээмжтэй барилга байгууламжуудын тоо цөөн хэвээр байсаар байна.
Японы Олон улсын Жайка байгууллагаас Монгол Улсын Засгийн газартай хамтран 2016 оны 6 дугаар сараас 4 жилийн хугацаатай хэрэгжүүлж эхлээд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадваржуулах, тэдэнд ээлтэй, хүртээмжтэй орчныг бий болгоход нөлөөлөх зорилго бүхий “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийн хүрээнд нийслэлийн 26 барилга байгууламжийн орчны хүртээмжинд төр, төрийн бус байгууллагууд хамтран үнэлгээ хийнэ.
Уг үнэлгээний нийт ажил нь 11/24-12/02- өдрүүдэд хийгдэх бөгөөд, орчны хүртээмжийг бодитоор үнэлэх ажил нь 2016 оны 11 дүгээр 24-25-ны өдрүүдэдзохион байгуулагдана. Үнэлгээний ажлын хэсэг нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн албан хаагчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс бүрдэж байгаа бөгөөд гурван ажлын хэсэгт хуваагдан ажиллана.
Үнэлгээний маршрут хувиарь
1-р баг ЧД |
2-р баг БЗД |
3-р баг Алслагдсан хэсэг |
Улсын их дэлгүүрийн |
БЗД-н эрүүгийн хэргийн шүүх |
Чингис хаан нисэх онгоцны буудал |
Тэнгис кино театр |
Цэргийн музей |
Буянт-Ухаа хороолол -ХУД |
Капитал банк |
БЗД-н хөдөлмөр халамжийн |
Уламжлалт анагаахын төв хүрээлэн /Улаанбаатар сувилал/ - ХУД |
ЧД-н Нийгмийн Даатгал |
БЗД-н нэгдсэн эмнэлэг |
Оргил сувиллын газар - ХУД |
ЧД-н Хөдөлмөр Халамжийн хэлтэс |
БЗД-н НД |
Өргөө 3 /Шангрила/ - СБД |
Ататуркийн нэрэмжит нийслэлийн ЧД-н 5-р сургууль |
Отгонтэнгэр Их Сургууль |
Төмөр Замын Зорчигч Үйлчилгээний Төв -БГД |
ЧД-ийн ЭМ-ийн нэгдэл |
Баянзүрх зах |
Хангай хороолол -СБД |
Хувьсгалын музей |
Төрийн банкны 13-р тооцооны төв |
|
МУИС –н 2-р байр |
|
|
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )