Амбер Хердийн хүчирхийлэлтэй тэмцэх аян шоу байв уу?

2016 оны 11 сарын 29

Холливуудын хос асан Жонни Дэпп эхнэр Амбер Хердэд гар хүрсэн нь нэлээн үймээн дэгдээгээд авсан билээ. Харин жүжигчин бүсгүй хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг тохиолдсон зовлонгоо камерын өмнө уудлах зорилготой “GirlGaze” хэмээх үйл ажиллагаа явуулахаар зэхээд байгаагаа зарласан.

Видеонд 30 настай Амбер Херд сэтгэл нь хөдөлсөн байх агаад үг нь хүчтэй, бүхэлдээ буруутгасан өнгө аястай байв.

Тэрээр “Надад энэ бэрхшээл анх тохиолдоход би өөрийгөө хүчирхэг, ухаалаг эмэгтэй учраас би хохирогч биш гэж боддог байлаа. Хохирогч гэсэн нэр хаяг зүүх нь ичгүүртэй санагддаг гэдгийг тэгэхэд л мэдэрсэн.

Гэр бүлийн хүчирхийлэл таны таньдаг маш олон эмэгтэйчүүдэд тохиолддог. Танай гэрийн ойролцоо, хаалттай хаалганы цаана таны хайртай хүнд ийм зүйл тохиолдлоо ч гэсэн энэ нь нүдэнд ил харагддаггүй. Хэрвээ танихгүй хүн ийм хэрэг өдүүлсэн бол мулгуу явдал.

Эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртдөгөө олны өмнө зориглон хэлдэггүй. Би ч гэсэн тэдний нэг байсан. Энэ бол миний бусад эмэгтэйчүүдэд сэтгэлдээ зовлонгоо бугшуулахаас өөр арга бий гэдгийг сануулах ховорхон боломж юм. Та ганцаараа хүчирхийллийн золиос болоогүй. Та ганцаараа биш, бид үүнийг өөрчилж чадна.

Амбер бид гэр бүлийн хүчирхийллээс зовж шаналж байгаа эмэгтэй ил гарч зовлонгоо ярих юм бол тэр хүнийг дахин хүчирхийлэлд өртүүлэхгүйн тулд хамгаалалтанд авахыг шаардах болно гэсэн юм.

Амбер нөхрөөсөө салахдаа 7 сая доллар нэхэмжилсэн бөгөөд энэ мөнгийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд болон буяны үйлст хандивласны дараа уг видео бичлэг цацагдсан аж. 

Хачирхалтай нь GirlGaze хэмээх энэ видео цахимд харагдахаа больсон байна. Инстаграм, фэйсбүүкт нийтлэгдсэн нь ч алга болж, YouTube хуудаснаа хувийн гэсэн жагсаалт руу бүртгэгджээ.

У.Маргад

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu