Хонгор сумын 50 өрхөд хоол хүнс, хувцасны тусламж үзүүллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 29

Улсын хэмжээнд өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг аймгийн удирдлагууд ярьж байгаа. Үүнтэй холбогдуулан аймгийн удирдлагууд ажлын хэсэг байгуулан сумдад ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, холбогдох арга хэмжээг авч эхлээд байгаа билээ. 

Тэгвэл Дархан-Уул аймгийн хэмжээнд Хонгор сум хамгийн их газар нутагтай учраас цас нэмэгдэж орвол цагаан зудархуу хэмжээнд хүрч болзошгүйг ус цаг уур орчны шинжилгээний албанаас мэдээлсэн байна. Энэхүү байдлыг харгалзан "Дархан Эмпати" сургуулийн хамт олон болон сурагчид тусламжийн гараа сунгахаар болжээ. Аль сумын зорилтот бүлгийн иргэдэд энэхүү тусламжаа хүргэх талаар аймгийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр Хонгор сумын зорилтот бүлгийн 50-н өрхөд өчигдөр хоол хүнс, хувцас хэрэглэлийн тусламж хүргэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(24.98.73.165) 2016 оны 11 сарын 29

Nogoo Gansuh ene sumaar ih shovu hiisen dee zailuul ih huraldeer dandaal iluu dutuu yum yaridag gants amtai ni yum shig baisan huniig nohduud ni ooroos ni uluu yum idlee geed hiichihee biz

0  |  0
Top