Сурагчид нуруундаа тохирсон ширээ, сандалтай болно

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 29

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 14 дүгээр сургуульд энэ хичээлийн жилд нийт 19-н бүлэгт 450 сурагч бүрэн дунд боловсролыг эзэмшиж байгаа ажээ. Нэг бүлэгт дунджаар 26 хүүхэд суралцдаг юм байна. Өнөөдрийн байдлаар тус сургуульд эрэгтэй сурагчдын технологийн ангид тоног төхөөрөмж, сурагчдын ширээний асуудал тулгамдсан хэвээр байгаа ажээ. Энэхүү 2 асуудлын нэг болох эрэгтэй сурагчдын технологийн ангийн тоног төхөөрөмжийг энэ ондоо багтаан шийдвэрлэхээр болсон бол сурагчдын нуруунд таарсан ширээ сандлыг ирэх хичээлийн жилд шийдвэрлэх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top