“Эмээлт” захад ямааны арьсыг 14-18 мянган төгрөгөөр авч байна

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 29

“Эмээлт” түүхий эдийн захад махны бөөний үнэ болоод арьс ширний үнэ ямар байгаа талаарх ханшын мэдээг хүргэе. Хонины мах 2800-3000 төгрөг, ямааны мах 18-20 кг-тай 2100- 2300 төгрөг, үхрийн мах 3800-4000 төгрөг, адуун мах 2500-2800 төгрөгийн ханштай байна.

Харин ямааны арьс 14000-18000 төгрөг, хонины нэхий 500-800 төгрөг /өлөн, гэдэсгүй/, үхрийн шир 15000-19000 төгрөг, үхрийн том шир 33 мянган төгрөг, адууны арьс 30000-34000 төгрөг, сарлагийн шир 12000-19000 төгрөг, ноолуур 48000-52000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байгаа ажээ.

О.Туяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top