Дэлхийн хамгийн нарийн бэлхүүстэй эмэгтэй болохын тулд хавиргаа авахуулжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 29

25 настай Пиксэ Фокс хэмээх эмэгтэй дэлхийн хамгийн нарийн бэлхүүстэй бүсгүй болохын тулд маш их хичээж байгаа ажээ. Тэрбээр 14 инч бэлхүүстэй болж дэлхийн шинэ рекордыг тогтоохыг хүсдэг бөгөөд энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд 119 мянга гаруй еврог мэс засалд зарцуулаад байгаа гэнэ. 

Тэрбээр хамгийн сүүлд л гэхэд хоёр хавиргаа авахуулах хагалгаанд орсон байна. Фокс өөрийнхөө талаар “Хүмүүс над дээр ирээд “Чиний явж байгаа зам, хийж байгаа үйлдэл чинь буруу” гэж их хэлдэг. Гэхдээ би үүнийг бараг магтаал гэж хүлээн авдаг. Миний мөрөөдөл жижигхэн бэлхүүс, том хөх, том нүд, үнэхээрийн хөөрхөн царайтай болох. Хавиргаа авхуулсан минь ердөө л эхний алхам байсан” хэмээн ярьжээ.

Фокс хавирга авахуулах хагалгаандаа ойролцоогоор таван цаг гаруй орж, 6000 еврог зарцуулсан байна. Түүний хувьд энэхүү хагалгаандаа орсны дараа зургаан долоо хоногийн хугацаанд нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж, корсет өмсөх ёсгүй байсан ч хагалгаа дуусаад хоёр хонож байхад Фокс корсетоо өмсөж эхэлсэн байна.


Энэ талаараа Фокс “Би хагалгааны өмнөх болоод дараагийн өөрчлөлтийг харьцуулж үзэхийг маш их хүссэн. Үнэхээр тэсээгүй. Тухайн үед корсет зүүхэд маш их өвдөж байсан ч хэсэг хугацааны дараа огт мэдэгдэхээ больсон. Тиймээс би корсетоо улам чангалан өмсч байгаа” хэмээн ярьжээ.

Мөн тэрбээр "Би дэлхийн хамгийн нарийхан бэлхүүстэй хүнээр нэрлэгдэхэд тун ойрхон байна. Энэ рекордыг эвдэх нь миний хувьд цаг хугацааны л асуудал юм. Би өдөр бүр идэвхтэй хөдөлж, дасгал хөдөлгөөн хийж байгаа” хэмээн ярьсан байна.

Одоогоор дэлхийн рекордыг АНУ-ын иргэн Кэди Жанг хэмээх эмэгтэй эзэмшдэг бөгөөд түүний бэлхүүс 15 инч ажээ.

Фоксын эцэг эх Шведийн Стокгольм хотод амьдардаг жирийн иргэд байдаг гэнэ. Энэ талаар тэрбээр “Швед бол маш эрх чөлөөтэй улс. Таныг юу ч хийсэн дэмжих л болно. Эцэг, эх маань ялгаагүй” хэмээн ярьсан байна.

Тэрбээр 2013 онд найз залуугаасаа салжээ. Энэ талаараа “Тэр залуу бодит амьдрал дээрх хүүхэлдэйг алдаж явуулсандаа харамсаж байгаа” хэмээн ярьжээ.

Фокс биеийнхээ хэлбэрийг хадгалахын тулд өдөрт таван цаг бэлтгэл хийдэг байна. Мөн хүнсэндээ ихэвчлэн ногоо, жимс, самар, нэмэлт витаминуудыг хэрэглэж, эрүүл хооллохыг эрхэмлэдэг аж. Харин хатуулга буюу корсетоо өмссөн үедээ л махан болоод гурилан бүтээгдэхүүн иддэг гэнэ. Тэрбээр энэхүү амьдралын хэв маягтаа аль хэдийнэ дассан аж.


Фокс “Олон сайхан эмэгтэйчүүд янз бүрийн аргаар өөрсдийгөө өөрчлөдөг. Би тэднийг үргэлж биширдэг. Гэхдээ өөрийгөө өөрчилж байгаа эмэгтэйчүүд хэдхэн зүйлээ л өөрчилсөн, эсвэл нэг зүйлээ, жишээлбэл хамраа хэтэрхий өөрчилсөн байдаг. Гэхдээ миний хувьд өөрчлөлт гэдэг бол бүгдийг өөрчлөхийг хэлнэ” хэмээн ярьжээ. Одоо тэрбээр АНУ- Хойд Каролинад амьдарч байгаа ажээ.

Санаанд оромгүй мэт нэгэн зүйлийг ярихад түүний зарим нэг мэс заслын төлбөрийг үнэнч дэмжигчид нь төлсөн байдаг гэнэ. Тухайлбал хөхөндөө хийлгэсэн нэгэн хагалгааных нь мөнгийг нэр нь үл мэдэгдэх дэмжигч нь  төлсөн байна.

Одоогоор түүний инстаграм хаяг 70 мянган дагагчтай бөгөөд тэрбээр инстаграмаараа дамжуулан бусдад сайн үлгэр дууриал үзүүлдэг гэдэгтэй итгэлтэй байдаг аж.  

Пиксэ энэ онд багтаан сормуусаа уртасгаж, хацарныхаа өөхийг авахуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаараа тэрбээр “Хэдийгээр би одоогийн энэ төрхөндөө сэтгэл дундуур биш байгаа ч зарим нэг зүйлээ зохицуулах хэрэгтэй байгаа учраас хагалгаа хийлгэх гэж байна. Энэ дэлхий дээр яг адилхан 7 тэрбум хүн бий. Тэдний дундаас би ч болтугай ялгарах учиртай. Би энэхүү өөрчлөлтөө нэг талаараа уран бүтээл гэж ойлгодог. Энэ бол миний ажил, миний хийх ёстой зүйл. Би бол баримал юм” гэжээ. 

О.Туяа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.23.91) 2025 оны 03 сарын 13

umnu n unheer sahiusan tenger shig huuhen bj odoo zugeer plastic kuukell boljee uuriih n bie ymdaa

1  |  0
(202.179.6.86) 2025 оны 03 сарын 13

yaxav dee

1  |  0
Sarul(122.201.22.231) 2025 оны 03 сарын 13

Shaal demii ym yuga hij ingedg bn teneg l ym

1  |  0
Top