Орон нутагт сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, улс, бүсийн тэмцээнд оролцох тамирчдыг бэлтгэх зорилгоор Дундговь аймагт "Сурагчдын лиг 2016" тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээн дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд эрэгтэй 13-14, 15-17, эмэгтэй 16 хүртэл насны ангилалаар явагдаж байгаа юм.
Тэмцээнд аймгийн төвийн 5 сургуулийн 16 баг тамирчид оролцож байгаа бөгөөд тэмцээнийг БТСГ, Сагсан бөмбөгийн холбоо, Боловсрол соёлын газар хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Цаашид тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах зорилготой байгаа юм. Тэмцээний шигшээ тоглолт 12 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд болж өндөрлөнө.
Сэтгэгдэл ( 1 )
Зураг байхгү юм уу