Өмнөговь аймаг ирэх дөрвөн жилд иргэд рүү чиглэсэн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Админ | Zindaa.mn
2016 оны 11 сарын 30

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит наймдугаар хурал хуралдаж, 20 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 2016-2020 онд хэрэгжих Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Элэг бүтэн Өмнөговьчууд”, “Эх хүүхдийн эрүүл мэнд”, “Хүүхэд-хөгжлийн түлхүүр”, “Оюуны хурд”, “Багш-хөгжил”, “Англи хэлтэй-Өмнөговь”, “Говийн дэмжлэг”, “Төрийн албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тусламж дэмжлэг үзүүлэх”, “Орон нутагт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” зэрэг хөтөлбөрүүдийг хэлэлцэн баталлаа.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хурлаар батлуулсан 9 хөтөлбөрийн 6 хөтөлбөр нь Нийгмийн бодлогын чиглэлээр хэрэгжих хөтөлбөр байлаа. Энэхүү хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр боловсрол эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт, ахиц дэвшил гарна гэж үзэж байна.

Мөн тус хурлаар 2016 оны жилийн эцсийн мал тооллогыг зохион байгуулах комиссыг томилсноос гадна, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн гуравдугаар хуралдаанаар хэлэлцэх аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, орон нутгийн 2017 оны төсөв батлах, аймгийн 2016 оны газрын нэгдмэл сангийн тайлан батлах, 2017 онд аймгийн хэмжээнд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлах тухай асуудлуудтай тус тус танилцсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top