УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн санаачилгаар Өмнөговь аймгийн ЗДТГ- ын ивээл дор эдүгээ тавдахь жилдээ 15 сумын эмэгтэйчүүдийн төлөөллийг хамруулсан “Амьдрахад таатай говь нутаг-2016” шилдэг эмэгтуйчүүдийн чуулган уулзалтыг зохион байгуулж байна. Ерөнхий зохион байгуулагчаар “Ухаалаг шийдэл” ТББ ажиллаж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааны үр дүн, нөлөөлөл нь нийгмийн сайн сайхны өөрчлөлтийг түүчээлэн авчрах гэгээн зорилгын дор зохион байгуулж буйгаараа онцлог ажээ.
Чуулганаар эмэгтэйчүүдийг төр засгийн бодлогын түвшинд дэмжиж ажиллах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох чухал сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд чуулганаас гарсан шилдэг санаануудыг хэрэгжүүлэхэд дэмжиж үзүүлэхээ аймгийн удирдлагууд онцолж байлаа.
Эмэгтэйчүүдийн нэгдсэн чуулга уулзалт өнөөдөр “Өрхийн бизнес эрхлэлтийг өргөжүүлэх боломж, Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боломж, Бизнесийн чиг хандлагад гарч буй өөрчлөлт, Цахим орчин дахь эцэг эхийн хандлага” сэдвийн хүрээнд үргэлжилж, орой өндөрлөх юм.
О.Туяа
Сэтгэгдэл ( 0 )