Америк маягийн ЯДУУРАЛ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 01

АНУ-д ядуурлын түвшин түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлтдээ хүрчээ. Нийгмийн асуудал эрхэлсэн товчоноос гаргасан тайланд 46.2 сая иргэн “ядуу” амьдарч байгаа хэмээн дурьдсан нь тус улсын долоон хүн тутмын нэг нь энэ ангилалд багтсан гэсэн юм. АНУ-д амьжиргааны түвшинг супер баячууд жилд 500 мянган ам.доллараас дээш орлоготой иргэд (хүн амын нэг хувь), дунджаас дээш буюу жилд 100 мянган ам.доллараас дээш орлоготой (15 хувь), дундаж буюу 35-75 мянган ам.долларын орлоготой (32 хувь), ажилчин анги буюу 25-35 мянган ам.долларын орлоготой (32 хувь), ядуу гэж тав ангилдаг байна.

Гэхдээ амьжиргааны төвшин тогтоох арга, хэмжүүр нь улс бүрт өөр учир ядуу ангилалт багтсан  иргэдийг бусад улстай шууд жиших боломжгүй юм. Мөн доор дурьдсан үзүүлэлт нь дунджилж гаргасан статистик болохоос тэдний дунд орон гэргүй тартагтаа тулсан гуйлгачин ч олон байгаа гэдэг нь мэдээж. АНУ-ын ядуу иргэдийн тодорхойлолтоос зарим нэг тоон үзүүлэлтийг түүн хүргэе.

АНУ-ын ядуу иргэдийн:

-Өрхийн жилийн орлого нь дунджаар 18 мянган ам.доллар.

-80 хувь нь “эйр кондишн” буюу халаалттай байранд амьдардаг. 1970 онд тус улсын бүх хүн амын ердөө 36 хувь нь ийм боломжоор хангагдсан байв.

-Ядуу айл өрхийн 80 хувь нь гэртээ богино долгионы зуухтай.

-66 хувь нь суудлын юм уу ачааны машинтай. 315 өрх тутмын нэг нь хоёроос дээш машинтай.

-2/3 хувь нь кабелийн, хиймэл дагуулын тусламжтайгаар олон суваг үздэг.

-2/3 хувь нь гэртээ дор хаяж нэг DVD тоглуулагчтай.

-Талаас илүү нь гэртээ компьютертай.

-Мөн талаас илүү хувь нь гэртээ видео тоглоомтой (Xbox, PlayStation)

-43 хувь нь интернэтэд холбогдсон, өөрөөр хэлбэл байнга “онлайн” байх боломжтой

-Гурван өрх тутмын нэг нь плазма, LCD телевизтэй

-96 хувь нь санал асуулгад “Хэзээ ч өлсч байгаагүй” гэдгээ хүлээн зөвшөөрсөн (АНУ-д ядуу гэж тооцогдсон бол хоол хүнд худалдаж авах шаардлага бараг гардаггүй, улсаас тэжээх шахдаг)

-83 хувь нь “Амьдралдаа сэтгэл хангалуун байна” гэж хариулжээ.

-Насанд хүрсэн иргэдийн 82 хувь нь хоол хүнс худалдаж авах мөнгөгүй болсны улмаас өлсч байгаагүй.

-49.5 хувь нь хувийн байшинд, 40 хувь нь орон сууцанд амьдардаг. 9.5 хувь нь машиндаа (мэдээж тусгай тоноглолтой) аж төрж, дөрөв хүрэхгүй хувь нь л ямар нэг хугацаагаар орон гэргүй байж үзсэн гэжээ.

-АНУ-ын дундаж ядуу иргэнд ногдох орон сууцны талбайн хэмжээ нь дундаж давхаргын (ядуу биш шүү) швед иргэнийхээс илүү байна.

-Уураг витамины хэрэгцээ нь дундаж давхаргынхнаас бараг илүү байгаа нь АНУ-д тос өөх, уургаар баялаг хоол хүнс хямд байдагтай холбоотой.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(89.217.200.133) 2016 оны 12 сарын 02

byyr orlogogui hymyys baidag hudlaa medee baina dutuu, nasaaraa gazar doorh hongild amdardag ger bylyydch baidag

0  |  0
irgen(89.217.200.133) 2016 оны 12 сарын 02

Bid hamgiin mundag ni geed zeejee deldehees oor umgui oron shdee, yaduural bainga l baisan shdee, byr ugeegui yaduu geech , tegeed bas hamgiin ayultai ni chamaig hezeech haanaas chinch buudna

0  |  0
Даваа(66.140.188.56) 2016 оны 12 сарын 02

Дээр нь тэр ядуу иргэд нь өглөө,өдөр, оройн хоолоо ресторан,гуанзанд иддэг. Гэртээ хоол хийдэг нь 5% байх

0  |  0
zochin(172.58.136.246) 2016 оны 12 сарын 02

Ene door unen heljee. Neeree America d yumnuud ni aimaar unetei shdee. Bairnii mungund aluulj bgaa yum chin. Sard $1300 tuldug bi. Avsan tsalin ni sariin heregzeendee arai chamai hurgedeg shdee

0  |  0
irgen (172.58.136.246) 2016 оны 12 сарын 02

Yduu ni $18000 baidag ch unendee. Ene bol mungu bish. Uchir ni sariin $800-1500 togtmol bairandaa tulgug. Tgeed deerees ni Internet utasnii mungu , mashinii mungu, tog gaznii mungu, huvtsas ahuin heregleenii mungu, hool hunsnii mungu geed sardaa yagaad ch hurdeg gui yumaldaa. Manai mongolchuud bas l iimerhuu jishigeer amidarch bgaa ni nuuzaar bishee! Mungu huraaj chaddaggui tgeed mongol ybj chaddaggui ingej l amidirdag. Yg unen shuu amerikiin amidralaa gej!!!

0  |  0
Болдко(103.57.95.191) 2016 оны 12 сарын 01

Ядуу ерхийн жилйин орлого 18 мянган доллар,манайд ядуу ерхийн жилийн орлого 1–1,5 сая тегрег ,америк ядуу гэр бул биднээс дээр амьдардаг юм бн, бид ч энэ хэмжээнд очих яагаа ч угуй байна,яана даа хеерхийс дее гэж монголчуудаа гэж

0  |  0
Album(103.212.118.231) 2016 оны 12 сарын 01

хаха өрхийн орлого нь 18 мянган доллар гэдэг чинь монголоор 42 сая орчим болох нь байна шд гэтэл манай өрхийн ”дундаж” нь шдээ сарын 900 мянга буюу жилийн 4500 доллар юм байна шд 4 дахин бага мөртлөө америкаас хүнс импортолдог улс шдээ арай шүү арай

0  |  0
Me(59.153.114.196) 2016 оны 12 сарын 01

Yaduu irgedee barag tejeeh shahdag gej, shuud tejeedeg yum. Baychuuddaa undur tatvar noogduuldag, yaduuchuudaa shuud tejeedeg. Hunsnii kart, mungun tetgeleg, yaduu hunii huuhed suu, jivhnii mungiig olgodog. Tiim uchraas USA uru ene delhiin olon hun amidrah gej zutgedeg yum shuu dee. Utgaaraa hunii niigem.

0  |  0
Top