ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас экспорт импортын худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл гаргажээ.
“ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын мэдэгдэл” нэртэй уг албан тоотыг орчуулан хүргэж байна.
“ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын мэдэгдэл:
Экспорт импортын худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэх нь
ӨМӨЗО-ы Хөгжил шинэтгэлийн хорооноос “Бүс нутгийн боомтын үйлчилгээний төлбөрийн нэршлийг өөрчлөх болон түүний хүрээнд хураамж авах төлбөрийн стандартыг тогтоох” тухай 1319 дугаартай мэдэгдлийг үндэслэн дараах арга хэмжээг авахаа мэдэгдэж байна.
12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Ганцмод боомтын үйлчилгээний хураамжийн төлбөрийн нэршил болон үйлчилгээний хураамжийн стандартад дараах өөрчлөлтүүд орсон болно.
Үүнд:
1. "Ганцмодны" үйлчилгээний хураамжийг боомтын барилга байгууламжийн арчлалтын төлбөр болгон өөрчилж байгаа бөгөөд арчлалтын үйл ажиллагааг хариуцаж, зохион байгуулах эрхийг Ганцмод-Жү Шин компанид олгож байна.
2. Боомтын арчлалтын төлбөрийн стандартыг шинээр тогтоохдоо, хилээр нэвтэрч буй бүтээгдэхүүний тонн тутамд найман юань, хилээр нэвтэрч буй машин бүрээс 10 юань, зэсийн баяжмалаас үнийн дүнгийн 2%-тай тэнцэх хураамж тус тус авна" гэжээ.
ӨМӨЗО-ы Хөгжил шинэтгэлийн хорооноос гаргасан энэхүү мэдэгдэл нь ӨМӨЗО-ы бүх боомтод хамааралтай аж.
"Ганцмодны" боомтын хувьд Оюутолгойн зэсийн баяжмал, Тавантолгойн нүүрсний экспорт хийгддэг. ӨМӨЗО-той хиллэдэг боомтууд болох Шивээхүрэн-Сэхэ, Цагаандэл уул-Өлзий, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээний боомт юм.
Ийн боомтын төлбөр хураамж нэмэгдсэнээр Оюутолгой, Тавантолгойгоос ашигт малтмал экспортлогч компаниудад төлбөрийн дарамт хүнд тусах нь тодорхой.
Хилийн боомтын төлбөр хураамжыг гэнэт яагаад нэмэгдүүлэх болов гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Магадгүй Далай ламын айлчлалыг хүлээн авсантай холбогдуулан манай Улсын компаниудад барьж буй хариу үйлдэл болохыг ч үгүйсгэхгүй юм.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 17 )
mongolchuud mini bid nar ymar archaagui humuuseer toroo bariulj irsnii neg tom ilerelni odoo garch bna dalai lam irlee gej toriin ailchlaliig zogsooj baidag deereesne ouy tolgoig gatsaah gej bna gadni ajiglagchid manaihni talaar yaj bichij bailaa bi tadhan sanaj bna 3jiliin omno mongol sudlaach neg gadni irgen mongolchuud yg iim baidlaaraa ybbal udahgui 2017 on gehed hytadiin erhend orhod belen shuu gej sonind yriltslga ogsniig bi unshij bailaa ymar unen helsen bnaa araich de archaagui nobshnuudaar toroo bariulsnaas iim balai um uzeh gej ELBEGEE gej neg gai mongol tord garsnaar samarch bnaa
Үгүй ээ тэгээд зарахаа л боличихоо ч ээээээээ бид өлсөж үхэхгүй шүү дээ харин ч хятадууд нүүрсгүй болоод царай алдах байх даэ
Оюутолгой, Тавантолгой баялгаа хужаа руу зарахаа больчих.
Yamar davartsan baina. Xil, gaaliin tatar, xuraamj togtmol baidag. Zugeer neg xil zalgaa Uvur Mongoliin zaxirgaanaas shiidchixdeg zuil bish dee uul ni. Xyataduud zugeer doosh ni xiigeed bishuu. Ter xuraamjaa yax ni bidend yamar ch xamaagui
Gadaad hariltsaanii said gj 1 uhej aldsan yum gonginood l bsan hunaagiin neg sumiin dargad ulsaaraa doromjluulj bnashdee
Өвөрмонгол гээд л бичиж.Яг шийдвэрийг нь хятад хүмүүс гаргаж байгаа байхаа.Шийдвэр гаргагчид,1 р хүмүүс нь бүгд л хятадууд байгаа.Хүний эрхэнд байгаа монголчуудаа битгий буруу ойлгоцгооёоо.Хойно Туваад бас тийм байдаг.
Өвөрмонгол гээд л бичиж.Яг шийдвэрийг нь хятад хүмүүс гаргаж байгаа байхаа.Шийдвэр гаргагчид,1 р хүмүүс нь бүгд л хятадууд байгаа.Хүний эрхэнд байгаа монголчуудаа битгий буруу ойлгоцгооёоо.Хойно Туваад бас тийм байдаг.
Uvurmongolchuud xyatdd uusaad udj bgaazde. Sanaa ni xujaa,tsarai ni xujaa,er ni xujjsan ard tumn shde. Durguieeeee
ereeniii baraa borlohooo baisan . odoo uul uurhaigaas bvh talaar deermeee nemegdvvleh ni gartsazgvi
ereeniii baraa borlohooo baisan . odoo uul uurhaigaas bvh talaar deermeee nemegdvvleh ni gartsazgvi
Дэлхийн худалдааны байгууллагад гомдол тавих хэрэгтэй дээ
Монгол улсын засгийн газрыг яг л Овормонголын нэг хотын нэг хошууны засаг захиргаа шиг загнаж дээ, яаж доошоо орж байгаагаа эрх баригчид мэдэрээ, тэгээд нэгдсэн бодлого гэд юу байдгийг эрхэм тушээд ойлгож ав. Манайх гадагш явахдаа гурван ондорлог нь оор оорийн дураар чалчиж, 76 нч тэднээс юу гэд дутахав, гадаад харилцааны анхны мэдэгдэхуун байхгуй, яам д бие даасан гадаад бодлоготой, аймаг, сум, агентлагууд нь гуйлга гуйж амьдардаг ийм улс яаж оршин тогнох юм бэ. Эрх баригчид , 76 урд хорштэйгээ нэгдье гэд сэруун зуудлээд л , байнга зорчоод л , нууцаа алдаад л, улс орноо худалдаад л явна
Хошууны ноедод дээрэлхуулдэг Тусгаар тогтносо бурэн эрх Монгол Улс, тууний холдуу толгойт эрх баригчид. Ер нь дарга нарын карманд монго л орж байвал, эрх мэдэл нь осож байвал, уе залгамжлан эрх барьж хаант засаглалтай байх гэд горьддог хумуусийн тоглоомын улс болж. Хятадаас хараат бус мэт дур эсгэж тэдэнд огоош хоолын бэлтгэд огохоо боливол яасан юм бэ, торийн гурваа дээр нь гадаад хэргийн сайд гэж нэг оронцог юм.
Муусайн өвөрмонголчууд хятадтай нийлээд их юм болж дээ