Грект олгосон зээлийн нөхцлийг хөнгөлөхийг уриаллаа

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 02

Олон улсын валютын сан Грект олгосон зээлийнхээ эргэн төлөлтийн нөхцлөө хөнгөлөхийг Евро бүсийн орнуудад уриаллаа.  Грект олгосон зээл цаад тал нь 2040 онд төлөгдөх хуваарьтай. ОУВС үүнийг 2080 он болгож сунгах бүрэн боломжтой гэж үзжээ. Грекийн жилд төлж байгаа өрийн хэмжээ ДНБ-ийнх нь 15 хувиас хэтрэх нөхцөл үүссэний дараа ОУВС энэхүү уриалгыг гаргажээ. Жилд хэтэрхий их эргэн төлөлт хийх нь эдийн засгийн хөгжлийг удаашруулж, улмаар улс орны эдийн засгийг дампууралд хүргэх аюултай гэж үзсэн учир ийм шийдэлд хүрсэн гэнэ. Зээлдүүлэгчид ч тэдний энэ шаардлагыг хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна.

Европын холбооны 19 орны Сангийн сайд нар өнгөрсөн долоо хоногт хуралдаж, энэ онд Грекээс ДНБ-ий 3.5 хувьтай тэнцэх хүүгийн төлбөр өгөхийг шаардсан юм. Европын бүлгийн захирал Йерун Дейссельблум “Грекийн макро эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг ОУВС-гийн оролцоогүйгээр хэрэгжүүлэх боломжгүй” гэж мэдэгдсэн билээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top