“Айрагийн гозгор, археологийн дурсгалууд- 2” үзэсгэлэн дэлгэгдлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 02

Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний баг Орхон аймгийн Жаргалант сумын “Айрагийн гозгор” гэх газарт нийт 97 булш байгааг тогтоож, сүүлийн 3 жилийн хугацаанд 10 булшинд амжилттай малтлага хийж судалжээ. Энэхүү судалгааны 60 гаруй олдворыг багтаасан үзэсгэлэн Орхон аймгийн арт галерейд  гарчээ.

Эдгээр олдворууд нь анхан шатны дүгнэлтээр Сяньбийн эхэн үед багтана хэмээн дүгнэсэн байна. Хэрвээ энэ үед хамаарагдах бол Сяньбийн түүхийг судлах бүрэн боломж нээгдэж байна. Түүнчлэн дараа дараагийн малтлага судалгааны ажлыг орон нутаг өөрөө санхүүжүүлж хийлгэснээр археологийн олдворууд нь орон нутагтаа үлдэх боломжтой болно хэмээн аймгийн музейн дарга Ч.Энхтуяа ярилаа.  

Энэхүү үзэсгэлэнд дэлгэсэн 60 гаруй үзмэрээс судалгааны эргэлтэд үлдсэн овор ихтэй үзмэр олдворууд сэргээн засварлагдаж байна. Цаашид үлдсэн булшнуудыг бүгдийг малтаж дуусгах төлөвлөгөөтэй учраас 10-20 жилийн судалгааны томоохон ажил болох юм.Үүний дараа аймгийн ЗДТГ-ын, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамтай хамтран Жаргалант сумын нутагт музейн цогцолбор байгуулах төлөвлөгөөтэй байна хэмээн монголын үндэсний музейн захирал хэллээ.

Нэмж мэдээллэхэд Хүннүгийн язгууртан, жирийн иргэдийн гээд нийт 5000 орчим булшийг 1924 оноос хойш үндэсний экспитиз судалж тогтоосон байдаг байна. Харин Айрагийн гозгор шиг нэг газраас олон үеийг хамарсан олдвор тогтоогдож байгаагүй гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top