Өмнөговь аймгийн “Алтан нутгийн мэдээ” сонины редакциас “Балга усны улаан нуурын үнэ цэнэ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Нутгийн удирдлагын ордны “Сүлд” танхимд зохион байгуулж, аймгийн удирдлагууд, Алтайн өвөр говийн сав газрын захиргаа холбогдох албаны хүмүүс болон Ханхонгор сумын Жаргалант багийн малчид, иргэдийн төлөөллийг хамрууллаа. Ундны усаа хамгаалах цаашлаад бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллахаа тэд илэрхийллээ.
Түүнчлэн “Балга усны улаан нуур”-ыг тойрсон 14 цооногийг шинээр бий болгосноор 35 булгийн ус ундарга ширгэсэн мөн Улаан нуураас хойш холгүй орших “Нарийны гол” малчид, нутгийн иргэдийн ажигласнаар 1 жилд 6 удаа тасарсан зэрэг Жаргалант багийн ард иргэд цаашлаад Өмнөговьчууд усгүй болох аюул тулгарч болзошгүй тул аймаг орон нутгийн удирдлагууд анхааралдаа авах хэрэгтэйг сануулж байлаа.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0 )