Цогтцэций сумын хөл хорио цуцлагдаж, уурхай 14 цагаас ажиллаж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 04

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багаас зүүн урагш 10 км газарт өчигдөр өглөөгүүр 1.5-3.8 магнитуттай  газар хөдлөлт болсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Дээрх орчимд нийтдээ 26 удаа газар хөдөлсөн. Үүнтэй холбоотойгоор  Цогтцэций суманд иргэдийг хоргодох байр болон кемп, гэр зэрэгт нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Тэгвэл  нөхцөл байдал яг одоо ямар байгаа талаар тус аймгийн Онцгой байдлын албанхаас тодруулахад  "Хоёр өдрийн турш газар хөдлөлтийн давтамж өндөрсч, чичирхийлэл үүссэн тул Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай тэмцэх газрын ерөнхий зохицуулагчаас өгсөн үүрэг даалгаврын дагуу сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, иргэдийг аюулгүй орчинд нүүлгэн шилжүүлэх ажиллагаа хийгдэж мөн хөл хорио тогтоосон. Тэгвэл түрүүхэн хөл хорио цуцлагдлаа.  Уурхай өнөөдөр 14 цагаас эргээд хэвийн ажиллана" гэлээ. 

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top