ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас манай улсын экспорт импортын худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд төлбөрийн дарамт тавьж хилээр нэвтэрч буй бүтээгдэхүүний тонн тутамд найман юань, хилээр нэвтэрч буй машин бүрээс 10 юань, зэсийн баяжмалаас үнийн дүнгийн 2%-тай тэнцэх хураамж авна" гэх журмыг шинээр гаргасан билээ.
Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил "2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр буюу Далай ламын айлчлалаас өмнө ӨМӨЗО-ны Хөгжил шинэчлэлийн хорооноос боомтын үйлчилгээний төлбөрийг нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргасан байна. Дараа нь Баяннуур аймгийн захиргаа дээрх тогтоолыг хэрэгжүүлэх шийдвэрээ 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргажээ. Уг тогтоолд нэг тонн нүүрснээс 5 юань авч байсныг 8 юань болгосон байна.
Нэг машинаас өмнө нь ямар нэг хураамж авч байгаагүй, үүнийг нь 10 юань авахаар шинэ хураамж гаргасан. Зэсийн баяжмалаас 5 юань авч байсныг үнийн дүнгийн 0,2 хувь болгосон байна. Энэхүү шийдвэртэй уялдаж бидний хийсэн тооцоогоор бол Монгол Улсын аж ахуй нэгж, байгууллагууд жилдээ зэсэнд 12.3-12.5 сая ам.долларын нэмэлт төлбөр гаргах болох нь. Энэ төлбөр хэр удаан үргэлжлэх вэ, цуцалж болох уу эсвэл үнийн дүнг буулгах уу гэдэг дээр ярилцаж байна" гэлээ.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 8 )
ZES hailyylah yildberee bariach
Петро дачин тамсагийн нефтийн татварыг 1000 дахин нэм
Мэдлэгэ чадвар алга. Худлаа ярьсан усан толгой.
Далай ламын айлчлалын талаар та өмнө нь мэдээлэлтэй байсан уу сайд аа
ХУДЛАА ЯРИХААСАА ИЧЭЭЧ ТӨРИЙН САЙД БАЙЖ
Hudlaa chaagaal mergen buudagch
Bain bain uragshaa yavaad baidgiin gavya ene gej yy.
naadahiig chini mi ah si ah 2 ali deer tohirson asuudal bishuu ain