Далай ламын айлчлал “Оюутолгой” компанийн зэсийн баяжмалын экспортоо зогсооход хүргэв үү

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 05

 "Оюутолгой” компани зэсийн баяжмалын экспортын ачилтаа тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэрийг  гаргалаа. Учир нь БНХАУ-ын "Бүс нутгийн боомтын үйлчилгээний төлбөрийн нэршлийг өөрчлөх, түүний хүрээнд хураамж авах төлбөрийн стандартыг тогтоох" тухай шинэ шийдвэртэй холбогдуулан зэсийн баяжмалын экспортоо энэ сарын 1-нээс эхлэн  зогсоож байгаагаа мэдэгдэв.

Шинэ шийдвэрт тусгаснаар Хятад-Монголын хилээр нүүрс, зэсийн баяжмалыг нэгтгэж хамтад нь хилийн нэг шугамаар гаргах зохицуулалт хийж  байгаа аж. 

Ингэснээр нүүрс, зэсийг нэгтгэж хилээр нэвтрүүлэхэд тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааг хангахад амаргүй байдаг байна.  Тиймээс “Оюутолгой” компани бүтээгдэхүүн тээвэрлэлтээ түр зогсоох шийдвэрт хүрэв. Эл асуудлаар "Оюутолгой” компани хоёр улсын хилийн удирдлагуудтай уулзаж үүсээд буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж эхэлсэн байна. 

"Баяжмалын тээвэрлэлтийг түр зогсоосон нь сөрөг нөлөөтэй" гэж “шинжээчид дүгнэж байгаа юм. Түүнчлэн энэ жил “Оюу Толгой” компани 175-195 мянган тонн зэс, 255-285 мянган унц алт бүхий баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөж байсан хэдий ч зэсийн баяжмалын экспортын ачилт зогсоод байгаа нь дээрх төлөвлөгөөнд нөлөөлөх нь тодорхой. 

Түүнчлэн Хятадын засаг захиргаанаас манай улсаас импортолдог уул уурхайн бүтээгдэхүүний татварыг нэмэх шийдвэр гаргаж 12 дугаар сарын 1-нээс эхлэн албан ёсоор хэрэгжиж эхэлсэн билээ. Энэхүү хураамж нэмэх шийдвэр нь "Ганц модны" боомтоор урд хөршийн зах зээлд гарч буй уул уурхайн бүтээгдэхүүнд хамааралтай аж.

 Боомтын  үйлчилгээний хураамжид ийн өөрчлөлт орсноор тонн нүүрс тутмаас найман юань, машин тус бүрээс 10 юань авахаар болсон байна. Мөн 10 мянган юаниас давсан үнийн дүнтэй зэсийн баяжмалд хоёр хувийн татвар ногдуулаад байгаа юм.

 Хоёр улсын Засгийн газрууд энэ тал дээр арга хэмжээ авахгүй бол БНХАУ-аас манай улсад үзүүлж буй шинэ тогтоол, журмууд цаашид нэмэгдсээр байх уу. 

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zorigt(150.129.140.189) 2016 оны 12 сарын 05

zvgeeree tegeedl hujaa naraas salaad delhiin zah zeeld orsoldohod yun buruu bga

0  |  0
зочин(202.179.23.69) 2016 оны 12 сарын 05

Далай багшаас ч болоогүй байхаа, Ач гучаа Богдоор тодоруулах гэсэн Их Хурлын дарга, Ерөнхийлөгч 2 буруутай дөө, Олны ярих нь эд нөхөд Далай Багшийг хар хүйтэнээр залж авчирсан сурагтай,

0  |  0
Top