АНУ-ын иргэн бүр 42.998 ам.долларын өртэй

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 06

“Time” сэтгүүл АНУ-ын өрийн хэмжээг иргэдийнх нь тоонд хувааж, нэг хүнд (хүүхдийг оруулаад) ногдох хэмжээг нь тооцоолсон материалаар зурагжуулсан нь америкчуудын ярианы сэдэв болоод байна. Сэтгүүлийн нүүр хуудсанд дармал үсгээр том шрифтээр “Эрхэм уншигч та 42.998 ам.долларын өртэй” хэмээн дармалдсан байжээ.

Нийтлэлд АНУ өрөндөө баригдсан гэдгийг тодорхой баримт түшин өгүүлээд эрх баригчид цаашид үрлэгэн байдлаа зогсоох ёстой гэсэн санааг дэвшүүлсэн байсан юм. Жирийн иргэдийн олонх нь үүнтэй санал нийлж, эрх аригчдыг шүүмжилж байгаа бол мэргэжлийн эдийн засагч, шинжээчид асуудалд хоёр талтай хандаж байна. Тухайлбал, “Форбс” сэтгүүлийн өчигдрийн дугаарт шинжээч Тим Ворсталл “Time” үнэн бичсэн ч асуудлын голыг нь хөндсөнгүй. Өр асуудал мөн, гэхдээ гол бэрхшээл биш” гэсэн гарчигтай нийтлэл хэвлүүлсэн байна. Түүндээ “Улсын өр нэмэгдэж байгаа нь иргэдийн санааг ихээр зовоох боллоо. Гэхдээ “Time” иргэдийг төөрөгдүүлж байна. Хэдий өр ихсэж байгаа ч гэсэн хөрөнгө оруулагчид бидэнд итгэсээр л байна шүү дээ. Тиймээс асуудлыг илүү нухацтайгаар авч үзэх ёстой. Энэ их өрийг шууд төлнө гэвэл бид дампуурна. Харин урт хугацаандаа бол тийм ч айгаад байхаар асуудал биш, шийдчих боломжтой. “Time”-ынхан хүн бүр дааж давшгүй өртэй боллоо” гэж хашгирснаараа ард олныг дэмий л сандаргалаа. Харин асуудлыг яаж шийдэх гэх мэт гол асуудлыг нь хөндөж чадсангүй” хэмээн өгүүлжээ.   

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
орос улс(103.212.118.242) 2016 оны 12 сарын 06

Гэтэл Орос гадаадад 1 центын өр байхгүй

0  |  0
bitgii(202.126.91.216) 2016 оны 12 сарын 06

usa dagaval iim bolno

0  |  0
Top