Монгол Улсын Төрийн Батлан хамгаалах бодлогын үндэс, Батлан хамгаалахын багц хууль батлагдсантай холбогдуулан Онцгой байдлын газрын албан хаагчдыг цэргийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа боллоо.
Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2016 оны А/277 дугаар тушаалаар томилогдсон ОБЕГ-ын дэд дарга, Онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг 12 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт удирдлага зохион байгуулалт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, гал түймэр унтраах аврах анги, эрэн хайх аврах салбарын ажил, зохион байгуулалт, санхүү аж ахуй, улсын нөөцийн салбарын үйл ажиллагаанд үзлэг шалгалт явуулж ажилласан байна.
Эх сурвалж: Sukhbaatar.mn
Сэтгэгдэл ( 0 )