Дархан-Уул аймаг арван ширхэг цас түрэгч тэрэгтэй боллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 07

Өвлийн хүйтэнд хамгийн хэцүү хөдөлмөр бол гадаа зам, талбайг цэвэрлэх байдаг. Энэ ажлыг Дархан-Уул аймгийн НААҮГ, СӨХ-ны ажилтнууд хотын амьдрал эхлэхээс өмнө эртлэн ажилдаа гарч, даарахыг үл тоон хийдэг. Тиймээс уг хүнд ажлыг хөнгөвчлөх зорилготойгоор аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 10 ширхэг цас түрэгч тэргийг худалдан авчээ. Энэхүү цас түрэгч тэргийг өчигдөр Орхон, Хонгор, Шарын гол сумдад болон ажлын үзүүлэлтээрээ тэргүүлж буй сууц өмчлөгчдийн холбоо болох “Цагаан өргөө”, “Үйлс өргөө” СӨХ-уудад тус бүр нэгийг өгсөн бол НААҮГ-ын ажилчдад таван ширхэгийг өглөө. 

Энэхүү цас түрэгч тэргийн нэг бүрийн үнэ 165 мянган төгрөг бөгөөд “Марз Нуга” ХХК-аас худалдаж авсан ажээ. Ийнхүү дээрх байгууллагууд цас түрэгч тэрэгтэй болсноор хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх юм. Тодруулбал, нэг хүн хүрз, цавчигчаар цагт 4м2 талбай цэвэрлэдэг бол уг цас түрэгч тэргээр цагт 20м2 талбайг цэвэрлэх боломжтой юм байна.

О.Туяа

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ккк(202.179.29.64) 2016 оны 12 сарын 07

Аймаар том асуудал шийджээ,,,

0  |  0
Top