СҮХБААТАР: Жилийн эцсийн өрх, хүм ам, хөдөө аж ахуйн тооллого эхэллээ

Админ | Zindaa.mn
2016 оны 12 сарын 07

Жилийн эцсийн өрх, хүн ам, хөдөө аж ахуйн тооллого өнөөдрөөс эхэлж байна. Энэ сарын 17-ныг хүртэл улс орон даяар үргэлжлэх тус арга хэмжээн хүрээнд өнгөрөгч долоо хоногт Сүхбаатар аймгийн Статистикийн хэлтсээс 2016 оны жилийн эцсийн өрх, хүн ам, Хөдөө аж ахуйн тооллогын сургалт семинарыг комиссын гишүүд, сумдын Засаг дарга, төрийн сангийн мэргэжилтэн, мал үржлийн тасгийн хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн зэрэг 62 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийсэн юм.

Аймгийн 13 суманд энэ сарын 9-10-ны өдрүүдэд ажиллах 7 группын гишүүдэд хяналтаар ажиллах удирдамж танилцуулан хяналт хийхэд анхаарах асуудлыг өнгөрөгч өдөр хэлэлцсэн байна. Хяналтын тооллогын групп сумдад аймгийн Засаг даргын 2016 оны А/382 тоот захирамж, нэгдсэн семинараар өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийг шалган танилцах, бүрэн хангуулах, ХАӨМС болон малын тооны цахим сан, тооллого, бүртгэлийн ажилд иргэд, малчдын үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх, хуулийн заалтууд, цаг үеийн ажил, асуудлыг сурталчлах зорилготойгоор ажиллах юм.

О.Туяа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top