ДАРХАН-УУЛ: Эр хүн та нударга зангидах гэж төрөөгүй

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 07

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” аян Дархан-Уул аймагт 11 дүгээр сарын 26-наас эхэлжээ. Энэхүү аяны хүрээнд өнөөдөр аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбаттай зохион байгуулагчид уулзалт хийлээ.

Дэлхийн өнцөг булан бүрт гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралын туршид хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртдөг талаар НҮБ судалсан байдаг. Дархан-Уул аймгийн хэмжээнд 2016 оны эхний 10 дугаар сарын байдлаар 45 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 33 хэргээр буюу 36 хувиар өссөн байна. Тиймээс тус аяныг санаачилсан бөгөөд аймгийн Засаг даргын тамгын газар бусад төрийн болон төрийн бус байгууллагуудаа хошуучлан оролцохыг зохион байгуулагчид хүслээ.

Аяны хүрээнд цагаан тууз зүүж хөдөлгөөнд нэгдэн, хүчирхийлэлтэй тэмцэх ажээ. Таны ойр орчинд хүчирхийлэл үйлдэгдэх эрсдэлтэй болон үйлдэгдэж байгаа бол Та сонсоогүй мэт, хараагүй мэт ямар ч алхам хийлгүй чимээгүй өнгөрөхгүй байхыг уриалж байна.

О.Туяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top