ДУНДГОВЬ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэлтын талаар сургалт боллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 07

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хүрээлэн, Дундговь аймгийн ЗДТГ хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо сэдэв сургалтыг зохион байгуулж байна. 

Сургалтын гол зорилго нь 0-3 настай хүүхдийн хөгжлийн ерөнхий хоцрогдол, аутизмын хүрээний эмгэг, тархины сааг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, илэрсэн тохиолдолд сэргээн засах тусламж үйлчилгээнд хамруулах нөхцлийг бий болгох аж. Сургалтад ЕБС-ийн нийгмийн ажилтан, Эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, Цэцэрлэгийн бага бүлгийн багш нар, залуу гэр бүлийн төлөөлөл оролцож байна.

Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, эрт арга хэмжээг авч чадсанаар хөгжлийн бэрхшээлийг 30 хувиар буруулдаг. Иймээс хөгждийн бэрхшээлийн эрт үеийн талаар ойлголтыг зөвхөн эмнэлгийн ажилчдад хүргэхээс гадна эцэг, эх сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилчдад хүргэх шаардлагатай гэж Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвөөс Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо төслийг эхлүүлсэн байна.

Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top