Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Бичигт” хилийн боомтод зөвшөөрөлгүйгээр их хэмжээний адууг дэлхийн мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, тээвэрлэлтийн журмыг зөрчин төвлөрүүлсэн зөрчил гараад буй. Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан шуурхай ажлын хэсэг уг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, нийтийн хэв журмыг сахиулах, аймгийн Засаг даргын 2016 оны А/353, А/343 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах үүрэгтэйгээр тус суманд ажиллаж байна. Ажлын хэсэгт аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрдэнэцагаан сумын Засаг дарга, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч болон Хилийн цэргийн 0146-р ангийн төлөөллүүд багтсан байна.
Ажлын хэсэг тээвэрлэгдсэн болон тууварлагдсан адуунд эрүүл мэндийн үзлэг хийж өвчтэй буюу шинж тэмдэг илэрсэн, бэртэл гэмтэл авсан адууг ялгаж мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний стандартын дагуу арга хэмжээ авах болон “Бичигт” боомтод төвлөрсөн адууг буцаан тээвэрлэх, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд нядалгаанд оруулах ажлыг зохион байгуулах чиглэлтэй ажиллаж байна.
Мөн амьд малын тээвэрлэлт, шилжилт хөдөлгөөнийг хориглосон хорио цээрийн дэглэмийг зөрчиж, адуу тээвэрлэсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллага, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн зөвшөөрөл олгосон мэргэжлийн байгууллагуудыг шалган тогтоож хариуцлага тооцох юм.
Эх сурвалж: Sukhbaatar.mn
Сэтгэгдэл ( 6 )
Эхлээд өвс ,усаар хангадаг болоосой.Эргүү пизданууд
Энэ мэдээлэл их эртнээс яваад байх шиг байсан даа манайхан санаж байгаа байх. Оройтож хөдөлсөн байлгүй дээдсүүд.
Хариуцлага тооцож чадах уу. Чадвал ахиад ийм зүйл гарахгүй.
Gargahaa bolichooch
Амьтай амьгүй бүгдээ зарж идэх дээрээ тулаагүй байлтай. Хүнээс ч ухаантай адгуус. Зовж л байсан байхдаа хөөрхий