Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компани Улаанбаатар хотод хэрэгжиж буй ХАУС, ТАУН ХАУС-ын мэдээллийг 10 сарын байдлаар танилцууллаа.
Улаанбаатар хотод хэрэгжиж буй 77 төслийн 5875 айлын амины орон сууц баригдаж байна. Үүний 17 хувь нь захилга авч байгаа бол 64 хувь нь захиалга эхлээгүй байгаа бол 19 хувь захиалга зогссон байна.
Хаусны дундаж үнэ 1.845 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх сараас 0.1 хувийн өсөлттэй гарсан үзүүлэлт юм.
Хэрэгжиж буй нийт төслийн 63 хувь нь таунхаус, 37 хувь нэг айлын орон сууц байна.
Тус компанийн хараат бусаар хийсэн "Орон сууцны үнийн индекс"-ийн судалгаанаас харахад өнгөрсөн 10-р сард орон сууцны үнийн ерөнхий индекс суурь үе буюу 2013 оны 1-р сараас 1,1 хувийн өсөлттэй гарсан нь өмнөх сараас 0,16 хувиар буурсан үзүүлэлт юм.
Харин оны эхэн үетэй харьцуулахад 5,55 хувиар, өнгөрсөн оны мөн үе буюу 2015 оны 10-р сарын үр дүнтэй харьцуулахад 4,13 хувиар буурчээ.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 2 )
1 тэрбум 845 сая 3 мян тег юм уу.Эсвэл 1 сая 845 мян тег юм уу.
Маш үнэтэй байна Тооцоо хийж үзэхэд 9*10 байшин / бүх юмтайгаа/ нэлээн тансаг барихад 80 ёая орчим л бна