Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурах явдалтай тэмцэх болон иргэд олон нийтэд хууль сурталчлах ажлыг эрчимжүүлэх, олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөрийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоо идэвх санаачлагыг нэмэгдүүлэх зорилготой хууль сурталчлах сарын аян Дархан-Уул аймагт 11 дүгээр сарын 14-нөөс эхэлсэн.
Энэхүү аяны хүрээнд энэ сарын 9-нд Шарын гол суманд Нээлттэй шүүх хурлыг зохион явууллаа. Шарын гол суманд болсон нээлттэй шүүх хурлын үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Дархан-Уул аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өөрсдийн үйл ажиллагааг сурталчилж гарын авлага тараасан юм. Мөн аймгийн Цагдаагийн газар томоохон аж ахуй нэгж байгууллага болон сургуулийн багш сурагчдад гэр бүлийн хүчирхийлэл, архи согтууруулах ундааны хор уршиг гэх мэтчилэн нэлээдгүй асуудлын талаар лекц уншиж харилцан санал солилцсон байна. Иргэд нээлттэй шүүх хуралд ихээхэн ач холбогдол өгч идэвхтэй оролцлоо.
Өнгөрсөн 11 дүгээр сараас эхэлсэн энэхүү хууль сурталчлах аяны хүрээнд гэр хороолол болон орон сууцанд амьдардаг иргэдийг хөршийн холбоонд хамруулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, согтууруулах ундаа хэрэглэдэг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэг зөрчил үйлдэж болзошгүй залуучуудыг нийгэмшүүлэх, ажил хөдөлмөр эрхлэхэд туслах зэрэг нэлээдгүй ажлыг зохион явуулжээ.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0 )