Дархан-Уул: Ард иргэдэд анхааруулж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 09

Дархан-Уул аймгийн Хонгор суманд хонь ямааны цэцэг өвчин гарсантай холбогдуулан мал бүхий аж ахуй нэгж, иргэн, малчдад сэрэмжлүүлэг хүргэж байна.

Цэцэг өвчний халдварын эх булаг нь өвчтэй юм уу өвчилж эдгэрсэн мал болдог бөгөөд тэдгээрийн нус, нулимс, баас, шээс, шарх, тавны хогжруу нь гадаад орчныг бохирдуулна. Вирусээр бохирлогдсон тэжээл, бэлчээр, ус, хэвтэр бууц,тоног хэрэгсэл, хувцас, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүхий эдээр дамжин халдварладаг тул:

1. Голомт бүхий бүс нутгаас амьд мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, мах, сүү, авахгүй байх
2. Иргэд малын эмчийн зөвшөөрөлгүйгээр малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх
3. Хүндэтгэн үзэх шалтгаанаар бог малын цэцэг өвчний голомт бүхий бүс нутагт зорчсон тохиолдолд 7 хоногийн хугацаанд мал бүхий өрхүүдэд очихгүй байх
4.Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тохиолдолд баг хариуцсан мал эмнэлгийн байгууллагын малын эмч нарын 99395746, 99829008, 99399811, 99399652 утсаар мэдэгдэхийг анхааруулж байна.

Дархан-Уул аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top