Дорнод аймагт 2009 оноос эхлэн “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” хэрэгжиж байгаа билээ. Тэгвэл өнөөг хүртэл тус хөтөлбөрт 288 малчин өрх хамрагдсан талаар холбогдох албаныхан онцолж байгаа юм.
Тус хөтөлбөрт сумын амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар дэмжигдсэн 18-35 насны залуу гэр бүлийг хамруулах бөгөөд тус өрх хөдөлмөрийн чавдартай 2 гишүүнтэй, богд шилжүүлснээр 150 хүртэлх толгой малтай, өөрийн гэсэн хашаа саравч, худаг устай, өвөлжөө хаваржааны газартай хөгжих боломжтой байх ёстой аж.
Энэ онд л гэхэд тус хөтөлбөрт 14 сумын 67 өрх хамрагдсан бөгөөд тэдэнд хонь-3551, ямаа-1039, үхэр-75, адуу-4, тэмээ-1 нийт 4547 буюу богд шилжүүлсэнээр 4911 толгой мал олгожээ.
Үүнээс гадна тэдэнд зориулж “Аж ахуй эрхлэлтийн бизнесээ хөгжүүл” сургалтыг зохион байгуулсан байна. Сургалтаар “Малчин-фермер”, “Бизнесийн үзэл баримтлал”, “МАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт”, “Мөнгөн эргэлтийн төлөвлөгөө” чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газрын холбогдох мэргэжилтүүдийн баг хамтран сургалтыг явуулж суралцагч бүр мал ахуйн үйлдвэрлэлтэйгээ уялдуулан төлөвлөгөө гаргаж ажиллажээ.
О.Анир
Сэтгэгдэл ( 0 )