БНХАУ Монголын талаарх байр сууриа өөрчилж хэлэлцээрт гарын үсэг зурлаа

2016 оны 12 сарын 12

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын бага хуралд оролцож байна. Тус хурал нь Москва хотноо энэ сарын 5-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр өндөрлөж байгаа юм.

Энэхүү бага хурлын үеэр Монгол  Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулах Азийн авто замын сүлжээгээр авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.Далай ламын Монгол Улсад хийсэн айлчлалтай холбоотойгоор БНХАУ энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурахаасаа татгалзаж байгаагаа мэдэгдээд байсан юм. Гэвч эцсийн мөчид БНХАУ-ын Тээврийн дэд сайд Лю Сяоминь хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдөр Монгол Улсын хувьд түүхэн тэмдэглэлт өдөр болж байна. Монгол Улсын зам, тээврийн салбарт анх удаа хоёр найрамдалт хөрштэйгээ Азийн авто замын сүлжээгээр тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ бол 2016 оны зургадугаар сард Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын баталсан Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй хамгийн анхны гэрээ хэлэлцээр гэдэг утгаараа өндөр ач холбогдолтой юм. Энэхүү хэлэлцээрийг БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлөн зурсан Тээврийн дэд сайд Лю Сяоминь танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Хятадын талаас энэхүү гэрээг байгуулахад онцгой хүчин чармайлт гарсаныг онцлон тэмдэглье” гэжээ.

Дээрх хэлэлцээрт гарын үсэг зурснаар Монгол, Орос, Хятад гурван улсын бүс нутгийн хэмжээнд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой боллоо. Цаашлаад гурван улс хамтран хийж хэрэгжүүлэхээр тохиролцсон Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд гурван улсыг холбосон төмөр зам, авто замын дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжүүлэх юм гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н(110.174.142.47) 2016 оны 12 сарын 13

Хжаа нар Монголчуудаар буулт хийлгүүлэх гэж худлаа жүжиг тавьж байгаа юм. Өөрсдөө гуйж буулт хийж тэнэгтэв дээ хэдэн тэрбум длюоллар зээлэхийн тулд

0  |  0
Jio(182.160.33.75) 2016 оны 12 сарын 12

Tegeh l iostoi dalai bagsh saad boloh yosgui e tevcheertei baitsgaa mongolchuud aa uursdiinhuu une tseniig mededgui mongolchuud unendee teneg shdee

0  |  0
zochin(202.70.46.213) 2016 оны 12 сарын 12

Tegeed mongoliig toirood hoyr uls tomor zam tavij baidag. Iim baihad avto zamiin koridoriin une tseniig yaj ch buulgaj bolno doo

0  |  0
баяр(202.126.91.89) 2016 оны 12 сарын 12

Энэтхэг их тус боллоо доо.

0  |  0
зочин(150.129.142.133) 2016 оны 12 сарын 12

За тэгээд зурж л бдг , зурж л бдг хийгдсэн юм бдг билүү?

0  |  0
zochin(103.229.122.122) 2016 оны 12 сарын 12

ha ha hayatuudad mongol heregteishte

0  |  0
Top