Л.Оюун-Эрдэнэ: Манайх түүхэндээ байгаагүй хүнд нөхцөлд оржээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 13

МАН-ын VII Бага хурал өчигдөр болж өндөрллөлөө. Хурлын үеэр Бага хурлын гишүүд улс орны эдийн засгийг яаж сайжруулах талаар түлхүү хөндсөн юм. Ингээд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн байр суурийг хүргэе.

УИХ-д 65 суудалтай үнэмлэхүй ялалт байгуулсныхаа дараа анх удаа Бага хурлаа хийж байна. Өнөөдөр нийгэм эдийн засгийн орчин ямар байна. Энэ үүсээд байгаа хүндрэлээс гарах ямар арга зам байна гэдэгт гарц хайж байгаа. Өмнө нь Хөгжлийн банк, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой олон хариуцлагагүй асуудал яригдсан. Үүнийг хэрхэн шийдэж, Монгол Улс бэрхшээлээсээ гарах вэ. Монгол Улс ийм л зүйлээ ярьж дараагийнхаа шийдлийг хэлэлцэх нь хямралаас гарах гарц гэж харж байна. Үүн дээр ч гэсэн Бага хурлын гишүүд илүү төвлөрч ярилаа.

Он гараад Монгол Улс өрөө төлж чадах уу гэсэн асуудал бидний өмнө байна. Хариуцлагатай холбоотой энэ асуудалд бид цаг алдаж байна. Улсын нийт төсвийн орлого  таван их наяд төгрөг. Гэтэл өнөөдөр Хөгжлийн банкнаас гарсан зээл нь үүнтэй тэнцэж байх жишээтэй. Энэ зээлийн 70 хувь нь эргэн төлөгдөх нөхцөлгүй баталгаагүй болчихсон.

Мөн өнгөрсөн хугацаанд хэвлэсэн мөнгө нь долон их наяд болчихсон. Үүнийг яах вэ. Энэ мэт асуудлаа эхлээд цэгцлэхгүй бол Монгол Улс ямар ч зээл аваад үр дүн гарахгүй. Ёроолгүй шуудайд гурил хийхтэй л адил зүйл. Эхлээд бид ийм хүндрэлээс гарах арга замаа ярилцахгүйгээр цаашлах боломжгүй. Өрийг өрөөр дарах нь эрсдэлтэй. 1992 оноос хойш түүхэндээ байгаагүй хүнд нөхцөлд манайх оржээ. Энэ талаар Бага хурлын гишүүд ч ярилцаж байна. 

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
222...11...(202.179.31.14) 2016 оны 12 сарын 14

Залуу хүн гоншигнох муухай ...ажлаа сайн хий...

0  |  0
сэмүүүэн(103.212.118.14) 2016 оны 12 сарын 14

Хүнд байдалд оруулсан гол эзэн нь улаан коммунист МАН-ынхан , өөрсдөөгөө эрээч ээ, юм хийх ухаантай юм бол хий, МАН-ынханы энхрий хайрт улаан намын халамжийн бодлого гэгч салхинд мөнгө хийсгэж монголын санхүүгээр тоглосонтой холбоотой , үүнийгээ ил тод хэлээгүй цагт та юу ч хйиж чадахгүй , ирэх жил ерөнхий сайд Эрдэнэбатын өрийг төлөх нь , үүнийгээ ил тод хэлээч ээ дуракуудаа ...

0  |  0
Hi(68.113.150.12) 2016 оны 12 сарын 14

Off shore dancand dahin mengiig l Tataj avchrah Heregtei eer Yamar ch arga bhgvi dahin zeel avna gedeg dahin er taviba Gsen vg . Ugaasaa Ter menge ulsiin menge

0  |  0
Булганцэцэг(114.199.60.70) 2016 оны 12 сарын 13

Түүхэндээ байгаагүй хүнд нөхцөлд орчоод байгаагаа одоол мэдээд байхдаа яахав дээ .

0  |  0
2016(103.26.194.91) 2016 оны 12 сарын 13

ийм болгосон ан-ы дээрэмчидыг хамгийн эхэнд хуулийн хариуцлага тооц. уихг- гээд нд- мөнгөөр баяжаад бгаа нөхрийг шалга. :-t :-t :-q :-q

0  |  0
Top