ДАРХАН: 3-64 насны бүх иргэн бие бялдрын сорилд хамрагдах ёстой

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 тоот зарлиг гарч Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн төвшин тогтоох сорилыг орон даяар авч байхаар тусгасан. Энэ дагуу өчигдөр Дархан-Уул аймгийн Биеийн тамир спортын газраас төрийн байгууллагын ажилтан албан хаагчдыг хамруулсан сургалт, зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд зохион явууллаа.

Бие бялдрын хөгжил чийрэгжүүлэлтийн төвшин тогтоох сорилд 3-64 насны иргэд хамрагддаг ажээ. Энэ 2016 онд Дархан-Уул аймгийн хэмжээнд нийтдээ 13160 иргэн дээрх төвшин тогтоох сорилд хамрагдсан байна. Хүүхдийг хөгжүүлэх үндсэн зорилгын нэг нь тэдний эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлж улмаар үндсэн хөдөлгөөнд сургах явдал юм. Хөдөлгөөн хүүхдийн бие махбодийн өсөлт хөгжилтөд нөлөөлөөд зогсохгүй оюун ухааныг сэргээн хөгжөөдөг. Тиймээс жил бүр улсын хэмжээнд 3-64 насны бүхий л иргэд бие бялдрын төвшин тогтоох сорилд хавар намрын улиралд орох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top