Энэ сарын 9-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Олон Улсын хэмжээний мастер Ш.Энхсайхны нэрэмжит Хүндийн өргөлтийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар аймгийн тамирчин сурагчид 3 алт, 6 мөнгөн медаль хүртжээ.
Тодруулбал, 2-р Бүрэн дунд сургуулийн 7Б ангийн сурагч Ц.Ундрах 3 алт
2-р Бүрэн дунд сургуулийн 3В ангийн сурагч Ц.Сэрчмаа 3 мөнгө
3-р Бүрэн дунд сургуулийн 5Б ангийн сурагч С.Оюунбилэг 3 мөнгөн медаль хүртсэн байна.
О.Туяа
Сэтгэгдэл ( 0 )