Европын төв банк эдийн засаг нь тогтворгүй улсуудын бондыг худалдаж авна

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 13

Европын төв банк эдийн засаг нь тогтворгүй болоод байгаа улсуудын бондыг худалдаж авах болсноо албан ёсоор зарлаад байгаа билээ. Банкны албан ёсны сайтад бондыг нь худалдаж авах улсуудын эхний ээлжинд Итали, Испани бичигдэж байгаа бөгөөд тэд өөрсдөө тивийнхээ төв банкинд хандан хүсэлт гаргаж байсан юм. Бондоо худалдсанаар дээрх хоёр улс санхүүгийн эх үүсвэртэй болж, хямралыг давах, санхүүгийн тогтолцоондоо шинэчлэлт хийх боломжтой болох юм. “Манай банк Европын санхүүгийн зах зээлийг эрсдлээс хамгаалх хөтөлбөр” (Securities Markets Programme)-ийг хэрэгжүүлэх хүрээнд цаашид идэвхитэй ажил өрнүүлэх болно” хэмээн мэдэгдэлд дурджээ. Ингэснээр итали, испаничууд бага ч гэсэн тайвширч байна. Учир нь тэдэнд бонд гаргахаас гадна Европын холбооноос тусламж авах (Грек, Ирланд, Португал шиг) бас нэг боломж байгаа билээ. Европын Төв банкны мэдэгдлээс өмнө Германы канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар хамтарсан мэдэгдэл хийхдээ Европын тогтвортой байдлыг хангах сан (European Financial Stability Facility) эдийн засаг нь эрсдэлд ороод байгаа улсуудын бондыг худалдан авах үүргийг хүлээнэ гэсэн мэдэгдлийг хийгээд байсан билээ.

Италийн Ерөнхий сайд Маттео Ренци  “Италийн эдийн засаг бат суурьтай байгаа. Банкууд зээл гаргах боломжтой гэхдээ хууль тогтоогчид санхүүгийн сахилга бат, төсвийн чанд байдлыг хадгалахын тулд хууль эрхзүйн орчинг нь илүү чанга болгох шаардлагатай байна” гэж мэдэгдсэн юм.       

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top