Дундговь аймгийн Сайнцагаан сумын V цэцэрлэг ирэх онд 146 сая төгрөгөөр их засвар хийхээр төлөвлөж төсөл боловсруулан Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”- т ханджээ.
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Дундговь аймгийн Засаг дарга О.Бат- Эрдэнэ нар төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр 2016-2017 оны хичээлийн жил дуусмагц уг төсөл хэрэгжиж их засварын ажил эхлэх юм. Засварын ажлын гүйцэтгэгчээр “Цац-Орхон” ХХК ажиллахаар гэрээ байгуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )