Зарим аймгийн төвд мотоцикльтой хөдөлгөөнд оролцохыг хориглов

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 14

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын захирамжийн дагуу хүйтний улирал эхэлж, хотын төвийн замд халтиргаа гулгаа үүсч, замын хөдөлгөөнд оролцогчдод аюултай нөхцөл байдал бий болж байгаатай холбогдуулан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Мандалговь хотын төвийн замаар мотоцикльтой хөдөлгөөнд оролцохыг энэ сарын 01-ний өдрөөс 2017 оны гуравдугаар сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд түр хязгаарласан байна.

Дашрамд өгүүлэхэд зөвхөн Дундговь аймаг гэлтгүйгээр Архангай, Булган, Дархан-Уул, Завхан, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймагт мөн мотоцикльтой хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хоригложээ. 

О.Туяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top