ӨМНӨГОВЬ: ”Аймгийн төвд мотоцикльтой хөдөлгөөнд оролцохгүй байх” шийдвэрийг цуцалжээ

Админ | Zindaa.mn
2016 оны 12 сарын 14

Хүйтний улирал эхэлж, хотын төвийн замд халтиргаа гулгаа үүсч, замын хөдөлгөөнд оролцогчдод аюултай нөхцөл байдал бий болж байгаатай холбогдуулан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор зарим аймгуудын удирдлагууд аймгийн төвд мотоцикль унаж, хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглоод байсан.

Тэгвэл Өмнөговь аймгийн Засаг дарга энэхүү захирамжаа цуцлах тухай захирамж гаргажээ. Учир нь иргэдийн зүгээс энэхүү шийдвэрээ эргэн харах хүсэлтийг маш ихээр ирүүлсэн байна.

Түүнчлэн хэдийгээр аймгийн төвд мотоцикльтой хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн ч сумдын Засаг дарга нар тэрхүү иргэдийн эрүүл мэнд, амь насанд хяналт тавин, анхааруулах үүрэгтэй болжээ. 

О.Туяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top