Орост үнэтэй зүйл АНУ-д хямд, АНУ-д үнэтэй нь Орост хямд байна

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 14

Хойд хөршийн хүнд үйлдвэрийн салбарынхан хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрт АНУ-ынхаас ч их мөнгө төлдөг болжээ. Өөрөөр хэлбэл, энэ салбарт эрчим хүчний үнэ АНУ-ынхаас өндөр байна гэсэн үг юм. АНУ, ОХУ хоёрт үйл ажиллагаа явуулдаг “Evraz” группын гаргасан тайлан энэ талаар дурджээ.

Тус групп нэг киловатт цахилгаан эрчим хүч хэрэглэснийхээ төлбөрт АНУ-д 5.3 цент, ОХУ-д 6.0 цент төлсөн гэсэн байжээ. Энэ нь эрчим хүчний үнэ ОХУ-д 12 хувиар илүү байна гэсэн үг юм.  ӨАБНУ-д хүнд үйлдвэрийн салбарынхан нэг киловатт цахилгаан эрчим хүч хэрэглэснийхээ төлөө 5.7 цент төлдөг аж. Харин Зүүн Европт бол Оросоос хоёр дахин үнэтэй бөгөөд Чехэд 13.2, Италид 0.24 евро байдаг ажээ. Баруун Европт бүр ч үнэтэй,  Герман, Дани зэрэг оронд 0.29, 0.3 евро буюу ОХУ-аас дөрөв, тав дахин үнэтэй байдаг гэнэ.  Европын хувьд цахилгаан эрчим хүч нь АНУ-аас үнэтэй ч шатдаг хий нь харин хавьгүй хямд байдаг гэнэ. Энд 1000 м3 шатдаг хий 100 ам.доллар байдаг бол АНУ-д 178 ам.доллар байдаг ажээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hhh(202.9.41.224) 2016 оны 12 сарын 14

mongol orniihoo gargaach.

0  |  0
Top