ДУНДГОВЬ: Золбин ноходыг устгаж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 14

Дундговийн төв дээр байх золбин ноходыг устгах ажил өнөөдрөөс эхэлжээ. Энэхүү ажилд зориулан хот тохижуулах газраас 8.7 сая төгрөгийн төсөв гаргасан бөгөөд энэ жил 1250 нохой устгахаар төлөвлөсөн байна.

Төлөвлөгөөний дагуу өнгөрсөн 5 болон 7 дугаар сард 750 нохой устгасан байна. Энэ удаад 3 хоногийн хугацаанд 500 нохой устгахаар Улаанбаатар хотын Хот тохижилтын газрын анчидтай гэрээ байгуулжээ. Хот тохижилтын газрын дарга Д.Мөнхцоож хэлэхдээ устгалын аюулгүй ажиллагаанд хот тохижилтын газар, аймгийн Цагдаагийн газраас хяналт тавьж ажиллаж байгаа гэлээ. Устгал өдрийн цагаар явагдах юм. Устгал хийхтэй холбогдуулан айл өрхүүд өөрийн тэжээвэр нохойг пайзжуулах, байнгын уяатай байлгах талаар анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
soni(202.179.31.9) 2016 оны 12 сарын 14

ene hezeenii medee ve nohoi ustgaagui l bgaa daa

0  |  0
Top