Мөнгөний бодлогын зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 19-ний өдөр болох гэж байна. Хурлаар бодлогын хүүгийн түвшинг өөрчлөх, эсэх асуудлыг хэлэлцэх аж.
Мөнгөний бодлогын зөвлөл хамгийн сүүлд наймдугаар сарын 18-нд хуралдсан бөгөөд бодлогын хүүг 10.5 хувиас 15 хувьд хүргэж, 4.5 нэгж хувиар өсгөсөн юм.
Мөнгөний бодлогын зөвлөлийн тухай
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны аравдугаар сарын 26-ны өдрийн А-169 тоот тушаалаар “Мөнгөний бодлогын зөвлөлийн ажиллах журам”-ыг баталсан байдаг.
Мөнгөний бодлогын зөвлөл нь Монголбанкны бие даасан байдлыг бэхжүүлэх, мөнгөний бодлогыг боловсруулах үйл ажиллагаанд гадны төлөөллийг оруулах, мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл явцыг бодлогын зөвлөлөөр дажуулан оновчтой болгох, олон нийтэд хүргэхэд ач холбогдолтой юм.
Мөнгөний бодлогын зөвлөл нь Монголбанкны удирдлага, хараат бус гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах бөгөөд Зөвлөлийг Монголбанкны Ерөнхийлөгч даргалдаг.
Д.Үржинбадам
Сэтгэгдэл ( 2 )
2016 он
Хамгийн 01 рт доллар ийн хадагламжийн хүүг 0 тэглэх хэрэгтэй сарын дараа л 1500 төгрөг болно доо 76 мал монгол банк ны манаач аа одоо чинь 2026 он 19900 биш шүү юм унш юм үз