Шинэ орон сууцны үнэ өмнөх сараас өссөн үзүүлэлттэй гарчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 15

Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2016 оны 11 дүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцууллаа.

Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4,938 орон сууцны үнийг хамруулжээ.

ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС 2016 оны 11 дүгээр сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.3%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 5.5%-иар тус тус буурчээ.

Тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны үнэ өссөн ч,хуучин орон сууцны үнэ (түүврийн дийлэнх хэсэг нь хуучин орон сууц) бага зэрэг буурсан нь орон сууцны үнийн индекс буурахад нөлөөлжээ.

Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2016 оны 11 дугаар сарын байдлаар 2,061,245 төгрөг болж өмнөх сараас 1.15 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар тус тус өссөн байна.

Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ 74,319,000 төгрөг болж өмнөх сараас 2.0 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 12.3 хувиар тус тус буурсан байна.

Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна. 

 

 

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

0.8%

15.7%

-8.1%

Өмнөх сартай харьцуулахад

-0.3%

1.1%

-0.8%

Оны эхэнтэй харьцуулахад

-4.4%

-2.8%

-6.7%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-5.5%

-3.3%

-7.8%

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ШИНЭ ОН(66.181.189.222) 2016 оны 12 сарын 14

ЗӨВ ШҮҮҮ

0  |  0
Top