Оюу Толгой зэсийн баяжмалаа дахин экспортлож эхэллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 15

 "Оюутолгой” компани зэсийн баяжмалын экспортын ачилтаа тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэрийг энэ сарын эхээр гаргасан билээ. Учир нь Хятад-Монголын хилээр нүүрс, зэсийн баяжмалыг нэгтгэж хамтад нь хилийн нэг шугамаар гаргах нь тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааг хангахад амаргүй байдаг байна. Тиймээс “Оюутолгой” компани бүтээгдэхүүн тээвэрлэлтээ түр зогсоох шийдвэрт хүрээд байсан юм. 

Эл асуудлаар "Оюутолгой” компани хоёр улсын хилийн удирдлагуудтай уулзаж үүсээд буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж эхэлснээ мэдэгдэж байсан. Тэгвэл  Хятад болон Монголын хилийн удирдлагуудтай тохиролцож чаджээ. Тодруулбал, Оюу Толгой нь зэсийн баяжмал, нүүрсний нэгдсэн шинэ шугамаар экспортоо өчигдрөөс эхлэн  үргэлжлүүлэхээр болсон байна.

 Туркойз Хилл Ресорсез компани зэсийн баяжмалын экспортоо дахин эхлүүлсэн тухайгаа  өөрийн вэб сайтдаа нийтэлжээ.

 Экспорт түр зогссон нь Оюу Толгойн олборлолтод нөлөөлөөгүй гэдгийг ч мөн дурдсан байна.

 

Эх сурвалж: turquoisehill.com

Б.Алтжин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top